P.Maralmaa

Рене Декар 1596-1650 Декарт бол философчдын дотроос Шинэ үеийн анхны том онолч гэж бүх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Декарт Франц дахь Турень мужийн нэг жижигхэн хотод төржээ Декартын гэр бүл язгууртны доод ангид багтдаг Эцэг нь Бриттэнийн (Хойд Франц) парламентын зөвлөлийн гишүүн байв. 1604-1612 онд Декарт Ла-Флэшийн Жесүит коллежед суралцан эндээс сонгодог бүрэн1616 онд дүүргэв. Гэвч тэр өөр зүйл сонирхож байжээ. 1618 онд Холландын армид элсэхээр очсон нь түүнд математик судлах сайхан завшаан болов. 1619 онд гучин жилийн дайн ширүүсэж Декарт хорвоотой танилцахаар зориг шулуудан Баварын армид элсэв. Тэр жилийн өвөл тэрээр өөрийнхөө Философийг хөглөсөн маш чухал ойлголтуудыг бодож олсон гэдэг. Декарт 1622 он хүртэл байж байгаад Парист эргэн ирлээ. Дараа жил нь Италиар аялаж тэндээ 2 жил саатжээ 1682 онд Холландыг зорив Бага сага хөрөнгөө худалдаад тохилогдуу амьдарч чадахаар болжээ. Францад гурван удаа түрхэн зуур ирсэнийг эс тооцвол тэрээр Холландад хорин нэгэн жилийн турш амьдарсан юм. Декарт шашны ямар сургаал номлолтой нь бидэнд тодорхойгүй ч гэлээ олны үзэж байгаагаар тэрээр үнэнч католик байжээ. Ингээл гэрлийн хугарал, цаг уур, геометрийн тухай гурван боть эмхтгэлээ ч хэвлүүлэхээр болов. 1650 оны 2р сард насан эцэслэв. Декартын арга математик сонирхсоных нь үр дүн байлаа. Геометрийн салбарт энэ нь чухал нөлөөтэй үр дагавар авчирч чадахыг тэрээр нэгэнтээ харуулсан. Учир нь бүх муруйн төлөв байдлыг энгийн тэгшитгэлийн тусламжтайгаар аналитик аргаар тодорхойлох боломжтой болсон юм. Оюун ухааны тал дээр хүн бүр адил тэгш гэж Декарт үзсэн. Бид оюун ухаанаа зарим зүйл дээр бусдаас илүү хэрэглэдгээрээ л ялгаатай юм. Гэхдээ Декартын цаагуураа хэлэх гэсэн санаа нь аргыг дадлагаар олж эзэмшдэг гэдэгт оршино учир нь тэрээр нэг аргийг бидэнд тулгахыг хүсээгүй харин тэр өөрөө оюун ухаанаа хэрхэн амжилттай ажилуулснаа харуулсан билээ. Философийн тухайд хэн нэг хүн баримталж байгаа болохоор үнэхээр хэрэггүй муу үзэл гэж байхгүй. Хэмээн тэрээр үзсэн. Математик нь дедукцийнхээ тодорхой байдлаар түүнийг догдлуулдаг ч тэрээр түүнийг зохих ёсоор хараахан хэрэглэж чадахгүй байжээ. Тэрээр ном шагайхаа больж, аялж эхэлсэн боловч зан заншил философичдийн үзэл бодол шиг өөр хоорондоо ялгаатай болохыг ойлгосон. Эцэстээ тэрээр үнэнийг олохын тулд өөрийгөө судлах хэрэгтэйг ухаарчээ.Логик геометр, алгебр л энэ хядлагыг тэсч гарсан бөгөөд эдгээрээс Декарт дөрвөн дүрэм олжээ. 1. Нэгд, илт, тодорхой санаанаас өөр юуг ч хэзээ ч хүлээн авч болохгүй. 2. Хоёрт, асуудал бүрийг шийдэхэд шаардлагатай хэсэг бүрт нь задаргах хэрэгтэй. 3. Гуравт, сэтгэлгээ энгийнээс нарийн руу гэсэн дарааллыг баримтлах ёстой бөгөөд нэг ч дарааллыг таамаглаж болохгүй. 4. Дөрөвт дэх дүрэм бид юуг ч алгасаагүй гэдгйиг тодруулахын тулд ямагт сайтар шалгах хэрэгтэй гэж өгүүлнэ. Энэ бол Декарт алгебрийг геометрийн асуудалд хэрэглэдэг зүйлийг бүтээхдээ ашигласан арга юм. Философид үүнийг хэрэглэх тухайд буурь суутлаа хойшлуулах хэрэгтэй гэж Декарт үзжээ. Өрнийн мэргэн ухаан Философич, математикч, шинжлэх ухааны арга зүйч дэлхий дахинаа орчин үеийн философийг үндэслэгч гэж үздэг. Турень мужийн Лаэ хэмээх бяцхан хотод 1596 онд төрсөн 54 наслаад хорвоогоос буцсан тайж угсаатай тэрээр хэрхэн францын ард түмний бахархал болсон тухай Түүнийг 12 настайд эцэг нь Анжу муж дахь Ла-Флеш хотын иезуитын коллежид оруулжээ. Тэнд эхний таван жилийн турш латин, герег, итали хэл, утга зохиол, яруу найраг, найруулга зүй үздэг байв. Дараагийн гурван жилд нь философийн сургалт явагдах бөгөөд үүнд логик, физик, математик, ёс зүй, метафизик ордог байжээ. XVII зууны Францын утга зохиол шинжлэх ухааны олон алдартан Ла-Флешийн коллежээс төрсөн бөгөөдIV Хенрих ван уг сургуульд онцгой дэмжлэг үзүүлдэг байжээ. Тэр ч бүү хэл, энэ хаантан зүрхээ тус коллежийн сүмд оршуулахыг гэрээслэсэн гэдэг. Хааны зүрхийг оршуулах ёслол 1610 онд болсон агаад энэ үед Декарт 5-р дамжаанд сурч байв. Ла-Флешийн коллежийн сургалтын хөтөлбөр сонгодог түвшинд бодож боловсруулсан, тухайн үеийнхээ шигшмэл мэдлэгийг төгсөгчдөдөө олгодог байсан юм. Иймээс ч Декарт найман жил суралцаж төгссөн мөнхүү сургуулиа Европын хамгийн сайн сургууль гэж ярьдаг байв. Сургуулийн захирал түүний холын хамаатан байсан бөгөөд хожим нь Декарт уг ноёнтонд Бага залуу насанд та эцгийн минь оронд эцэг байсан гэж хэлснээс үзэхүүл, жаалхүүд үзүүлсэн тус дэм нь хязгааргүй өндөр байсан бололтой. 1618 онд Декарт протестантуудын цэрэгт сайн дураар элсч, Франц, Холланд хоёр улсын дайсан Испани, Австрийн холбооны цэргийн эсрэг байлдаанд оролцож байжээ. Тэр үед дайнд оролцохыг хүсэгчид Холландыг зорьдог байв. 1619 оны 11-р сарын 10 ныг Декарт амьдралынхаа алтан өдөр хэмээн тэмдэглэжээ. Гүн ухаантан энэ өдөр сэтгэлгээний шинэ систем бодож олсон аж. Тэрхүү цоо шинэ философийн системээ нотолж харуулахад хангалттай материал цуглуулахын тулд түүнээс хойш бүхэл бүтэн есөн жилийн турш хэрэн аялж хүн төрлөхтөний хөөрхийлөлт явдал бүхнийг нүдээр үзэхийг хичээсэн байна. Энэ бүхний эцэст 1625 онд л Парист иржээ. Төдөлгүй Францын бүхий л нэр хүндтэй эрдэмтдийн төв болж байсан Марен Мерсеннтэй танилцсан нь хэн хэндээ асар тустай учрал болов. Зожиг ганцаар суудаг Декартад тухайн цагийн Европын эрдэмтдийг холбогч гүүр, хүн сэтгүүл гэгдэгч Мерсенн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг мэдээлж, тэргүүний сэхээтэнүүдтэй танилцуулдаг байжээ. Декарт амьдралын хэв зуршлаа түр зуур ч гажаагүй хүн Жишээлбэл, өглөө орноосоо өндийлгүй удтал бодол бясалгалд автан хэвтдэг зангаа насан турш орхиогүй гэдэг. Түүний намтарчийн бичснээр бол Декарт хоногийн 12 цагийг орон дотроо өнгөрүүлдэг байж дээ. Гэхдээ залхуу биш, маш их ажилладаг, үдээс хойш эхэлсэн ажлаа шөнө дунд өнгөртөл сууж үргэлжлүүлдэг байсан гэнэ. Өмнөх үеийнхээ сэтгэгчдийг бодвол. Декарт номлолч маягаар бус, шинжлэх ухааны нээлтээ бусдад дамжуулахыг гол болгосон жинхэнэ эрдэмтэн хүн шиг бичдэг байсан юм. Түүний зохиолууд тууштай сэтгэлгээний бүтээлүүд байхын зэрэгцээ маш авьяаслаг уран зохиолын хэлээр туурвигдсан гэж Бертран Рассел тэмдэглэсэн нь бий. Декартын танин мэдэхүйн машид алдартай нэгэн гаргалгааг томьёолсон нь Cogito ergo sum-энэ нь би сэтгэж байна тэгэхээр амьд байна гэсэн үг хэмээх утгатай. Үүнд дээр л тулгуурлаж хүний саруул оюун ухаанд итгэх шинэ уур амьсгал сэтгэлгээнд ноёлох болжээ. Оршихуй гээч нь угтаа сэтгэлгээ юм Сэтгэнэ гэдэг л жинхэнэ ахуй юм гэсэн утгатай энэ санаанаас л өрнө дахины орчин үеийн бүхий л философи эх авсан билээ. Аристотелийн анх нэрлэсэн “эфир” гэгч санааг Декарт шинжлэх ухаанчилсан юм. Аливаа биетүүдийн хоорондох орон зай янз бүрийн үйлчлэлийг дамжуулагч өвөрмөц бодсоор дүүрсэн байгаа. Харилцан хүрэлцээгүй биесийн үйлчлэлд зууч хэрэгтэй. Энэ үүргийг гүйцэтгэгч нь эфир болно гэж тэр үзжээ. Ер нь эфирийн тухай ойлголт бүр И. Ньютонд ч тааралддаг агаад “ Олон талаараа агаартай ижил зохион байгуулалттай гэхдээ илүү сийрэг нимгэн, уян хатан нэг тийм эфирлэг орчин байж таарна” хэмээсэн нь бий. Үе үеийн эрдэмтэн мэргэд эфирийн тухай ойлголтод үнэнч явсаар ирсэн бөгөөд XX зууны аугаа их хүнээр тодорсон А.Эйнштейн эфир байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн ч эфирийн төсөөлөл өнөө ч хадгалагдсаар байна. Тоон дотор үсэг цохиж явдаг, нь Декартаас үүдэлтэй тэр л анх X (икс), y(игрек) тэмдэглэгээг агебрт нэвтрүүлж квадрат зэргийг X2, куб зэргийг X3 гэж тэмдэглэсэн юм. Бидний андахгүй сайн мэдэх солонгын учрыг Декарт л анх үнэн мөнөөр тайлсан билээ. Бөмбөлөг хэлбэрт усан дуслуудад нарны туяа хугарсны улмаас солонго үзэгддэг гэдгийг хүмүүс Декартаас ч өмнө мэддэг байв. Гэвч гэрлийн хугарлын тухай физикийн хууль байгаагүй тул өнгийн солонго татах үзэгдлийг хэн ч зөв тайлбарлаж чадаагүй аж. Солонго зөвхөн борооны дараах тэнгэрт ч бус, усан оргилуурын орчимд бас татдаг тул усны бөмбөлгөн дуслаас болж буйг тэр таамаглаад дугуй хэлбэртэй тунгалаг шилэн савыг усаар дүүргэн ажиглалт хийж, өнгө тус бүр солонгорч үзэгдэх хугарлын өнцгийг тодорхойлжээ. Солонгын гадуур арай бүдэгхэн, давхар солонго татдагийг та санаж байна уу?. Тод солого бол анхдагч хугарлын хоёр дахь солонго гэрэл хоёр дахиа хугарсны тусгал юм байна. 1653 оноос Декарт эрх нөлөөгөө алдсан Чехийн вангийн охин Елизавета гүнжтэй захидлаар харилцах болжээ. Елизавета гүнж эцгийн эрх мэдлийг ахин олж авахын тулд тус улс төрд оролцоод бүтэлгүйтсэний дараа нь Холландын нэгэн сүмд гэлэнмаа болон насаараа суусан тухайн үедээ өндөр боловсролтой олон хэл мэддэг утга зохиол философи судалдаг бүсгүй байв. Декарт гүнжийг сэтгэл санаагаар дэмжиж байсныг гэрчлэх 59 захидал хадгалагдан үлджээ. Елизавета гүнжид тэрээр Философийн эхлэл хэмээх хамгийн том хэмжээний зохиолоо зориулсан юм. Шведийн вангийн 19 настай охин Декартын тухай анх сонсуут биширч 1645 онд ордондоо урин залж шавь оржээ Христина гүнж 50 гаруй настай гүн ухаантанд дурласан ч юмуу гэмээр шинжийг олонтаа гаргаж байжээ. Декартыг салхинд цохиулсны улмаас долоо хоног аймшигтайгаар харуурч өвчиндөө элиирсэний эцэст нас барахад энэ тухай сонссон бүсгүй орь дуу тавин чарлаж байсан гэдэг. Гүнж түүнд гүн хүндэтгэлтэй хандаж байснаа хойч үедээ мэдүүлэхийн тулд Шведийн вангуудын оршуулгын газар тавьж бунхан босгох гэжээ. Харин Францын элчин байсан Декартын анд Шаню Гадаадынхны оршуулгын газрын ердийн булш л илүү зохино гэж зүтгэсээр ёсоор болгосон байна. Шарил дээр нь Шведийн хатан хааны урилгаар ордонд ирж суусан Декарт энд нойрсч байна. Энэ хөшөөг түүнд Шаню босголоогэсэн бичээс сийлжээ. Хожим нь түүний нөхдийн нэг хүсэлт тавьж байж Декартын шарилыг Стокгольмоос Парист авчруулсан боловч хориотой үзэл суртчилчдын жагсаалтад бичигдсэн хүний шарилыг ариун газар оршуулахаас сүм хийдийнхэн татгалзжээ. Тэр үед хатан хааны шилжүүлчихээд байсан Христина котолог шүтлэгийг хүлээн авч энэ нь түүний багш Декартын ятгалгын үр дүн гэж мэдэгдсэн байна. Ингэснээр гүн ухаантныг харийн вангийн охиныг ч номондоо элсүүлсэн миссионер (номлогч) болгож үзүүлсэн хэрэг. Ингээд номлогч Декартын шарилыг Гэгээн Женевийн сүмд хүндэтгэлтэйгээр бунхалжээ. Хатан хаан худал мэдүүдсэн тухайгаа байсхийгээд л инээд наргиан болгон ярьдаг байсан гэнэ билээ Декартын онцлог санаанууд Мэргэн ухаан шинжлэх ухааны үнэн мэдлэгт хүрэх дөрвөн арга бий 1.Нүдэнд илэрхий буй үгийг олох. 2.Мэдрэмжийн туршалага. 3.Бусадтай харьцсаны дүнд олж авах мэдлэг. 4.Сайн ном унш ***** Эрний мэргэдийн зааж номлосон бүхэн ихэнхдээ үнэмшил багатай байдаг тул , тэдний явсан замаас салж холдохоос өөрөөр үнэнд дөхнө гэж би найддаггүй. ***** Философи олон зууны турш гоц гойд ухааны үр дүнд боловсорсоор ирсэн хэдий ч, маргаан үүсгэхгүй, ядахнаа эргэлзээтэй санагдахгүй нэг ч цэг түүнд үгүй. ***** Гурвалжин гурван шугамаар хязгаарлагддагийг, бөмбөлөг зөвхөн нэг л өнгөн гадаргуутайг, түүнчлэн аливаа үнэн гээч нь ерөөсөө иймэрхүү л төсөөлөл байдгийг сэтгэж чадаж буй хүн бол жинхэнэ утгаараа хүн юм. ***** Бүх философи нэлэнхүйдээ мод шиг юм. Үндэс нь метафизик , гол нь физик, харин мөчрүүд нь анагаах ухаан, механик ёс зүй гэсэн гурван гол шинжлэх ухаан тийш хөтлөгч бусад судлал юм. Үр жимсийг үндэс эх биеэс нь хураадаггүй, зөвхөн мөчир үзүүрүүдээс түүдэгчлэн, философийн үр шим нь эцсийн судлагдахуун болох тэдгээр салбаруудаас л урган гардаг. Үнэнийг хайхын тулд эрж олох аргаа тодорхойлох нь зайлшгүй. Аргачлалын дөрвөн дүрэм 1 Тодохой танигдаагүй юуг ч хэзээ ч үнэн гэж бүү хүлээж ав. Бидний ухаанд тодорхой, эргэлзэх шалтгаан төрөхгүй байгаа тийм зүйлийг л барьж хөнгөн хуумгай зан, сохор таамаглалаас зайлсхий. 2 Бидэнд тохиолдогч бүх бэрхшээлийг давхад амархан болгохын тулд хүчрэх хэмжээндээ хүртэл олон хэсэгт жижиглэн хуваачих хэрэгтэй. 3 Танихад амархан хавьгүй энгийн зүйлээс эхлэн аажмаар танин мэдэхэд төвөгтэй нарийн зүйл рүү шилжих замаар сэтгэлгээний дэг журам тогтоохыг хичээ. Судалж буй зүйл чинь тодорхой уялдаа холбоогүй үед ч ийм дэг журам чухал. 4 Ямар нэг чухал зүйлийг орхиж гээгээгүйдээ итгэлтэй байхын тулд алхам бүрээ нягт бүртгэж тйом төсөөллөө ямагт ерөнхий нийтлэг байлгах нь ашигтай. Рене Декартын эргэлзэх арга Энэ бүлэгт байдал эрс өөрчлөгдөж байга юм. Одоо бид танарын олонхид ёстой солиотой мэт санагдах тийм асуудлуудыг шийдэх гэсэн философийн оролдлогыг авч үзэж эхлэх гэж байна. Таны найз чинь нэг би өчигдөр чамтай хамт кино үзэхээр үнэхээр явсан уу, эсвэл ердөө л ингэж зүүдэлсэн хэрэг үү гэж танаас асууж байна гэж бодоод үз. Хэдийгээр гайхалтай хэрэг боловч амьдралд болдогтой яг ижил юм хүмүүст зүүдлэгдэх нь үнэн хэрэгтээ байдаг зүйл билээ. Би өөрөө ч яг бодитой болсон юм шиг зүүд хоёр удаа үзсэн бөгөөд сүүлд нь энэ үнэхээр бодит байдал байсан уу, үгүй юу гэдэгт итгэж ер чадаагүй юм. XVII зуунаас эхлэн одоо үеийг хүртэл хамгийн гялалзсан сэтгэлгээтэй зарим хүмүүс өрнөдийн соёл иргэншлийн соёлын хийгээд оюун сэтгэлгээний амьдралын бахархал болсон эрдэмтэд чухам сая бидний дурьдаж байсан шиг ийм асуудалд өөрийн хамгийн шилдэг философийн ажил бүтээлээ зориулж байсан байна би хэдийгээр философчдод сэтгэл санааны гажиг руу хазайх явдал байдаг гэж үздэг боловч тэр агуу их сэтгэгчдийн хэн нэг нь өөрийн философио бүтээхдээ галзуу солиотой байсан гэж сэжиглэх ямар ч үндэслэл байхгүй юм. Философийн багш бүхэнтэй тохиолддог хамгийн хэцүү асуудал бол XVII ба XVIII зууны үеийн танин мэдэхүйн онолчдын эпистемологийн сургаалыг оюутнууд түүний үндэслэлийг мэдээд зогсохгүй өө бурхан минь яагаад ийм хачин асуудлыг эрүүл саруул хүмүүс сонирхдог байна гэдгийг ойлгохоор зааж танилцуулах явдал мөн. Танин мэдэхүйн онол бол XVII зууны эхэн үеэс эхлэн бүх л философийн зүрх сэтгэл сүнс сүлд нь болж иржээ. Энэ үеийн хамгийн гарамгай философчдын ихэнх тухайлбал Декарт Лайбниц Локк, Беркли, Хьюм, Кант эд бүгд эпистемологийн судалгааг өөрийн бүтээлийн гол хэсэг болгож байсан билээ. Энэ бүх алдар суутнууд яахаараа ингэж байсны учрыг ухаж ойлгохгүй юм бол бид сүүлийн дөрвөн зууны турш хөгжсөн тэр философийг жинхэнэ ёсоор таньж мэдэхгүйд хүрнэ. Хоёр, орчин үеийн (философид 1600 оноос хойшхи бүх юм орчин үеийн гэж нэрлэгддэг)танин мэдэхүйн онолын хачин гайхалтай мэт асуудлууд дундад зууны дараах ертөнцийн хөгжлийн соёл ба оюун санааны тэргүүлэх шинж чанартай тухайлбал, шашин, улс төр, урлаг, утга зохиол ба философи дахь хөгжлийн индивидуализм руу эрс хандсан тэр хандлагатай шууд холбоотой юм. Хэдийгээр XVII ба XVIII зууны философийн эмпистемологийн оньсго тааврууд анх харахад хачин гайхалтай бөгөөд интуици буюу зөн билгийн ухааралтай огт холбоогүй мэт боловч чухам тэд нь юм бүхэнд, зураачид хэрхэн зургаа зурах яруу найрагчид хэрхэн шүлэглэх, лам нар Бурханы үгийг хэрхэн тайлбарлах гэх мэтэд болон эдийн засагч, улс төрчид нийгмийн амьдралыг хэрхэн тайлбарлахад ч хүртэлгүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Танин мэдэхүйн шинэ онолыг нээсэн хүн бол 1596 онд төрсөн Франц эр Рене Декарт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг Декарт 54 наслахдаа хэдийгээр математик, физик ба бусад шинжлэх ухаан түүний дотор философийн чиглэлээр нэлээд хэдэн том бүтээл туурвьсан боловч бидний өнөөдөр судалж байгаа тэр хэлбэрээр нь орчин үеийн философийн эхлэлийг тавьж өгсөн философийн зохиолыг нь бид яг нэрлэж чадах юм. Энэ эрхэм нэр хүнд 1641 онд хэвлэгдсэн “анхны философийн тухай эргэцүүлэл” гэдэг нэртэй эдалан хуудасны хэмжээтэй товхимолд зүй ёсоор ноогдож байна. Эргэцүүлэл: Эргэлзх арга нь бид ямар нэгэн үйл хийсэнхийхаа дараа би зөв алхам хийвүү бүруу алхам хийвүү, ямар нэг үйл хийхээсээ өмнө зөв алхам уу буруу алхам уу, бид зөв замруу явж байна уу буруу замруу явж байнуу гэх мэт бидний бүх л амьдралын туршид эргэлзэж байдаг зүйлсийг энгийнээр тайлбарлах гэж хичээсэн юм боловуу бидний дунд нийтлэг байдаг багш болгон л биднээс асууж үздэг тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуултыг бидэнд маш олон удаа тавьж байсан гэдэгтэй хүн бүхэн маргахгүй бизээ энэ асуултыг асуухад анги танхимд байгаа бүх хүмүүс ам уралдуулан хэн нь анхдагч болохыг эргэлзэх маягаар тайлбарладаг. Энэ нь бидэнд эргэлзэх арга ямар нийтлэг болохыг харуулдаг билээ. Тэрээр хувь хүнийхээ хувьд маш бүрэг хүн байсан учир ганцаараа тухтай орчинд философийн шинэ санаануудаа ил галны хажууд сууж байгаад олж авдаг байжээ. Тэрээр Декарт өөрийгөө байгалийн субстанц, биет зүйлээс огт үл хамаарах сэтгэгч субьект гэж дүгнэдэг байв. Декарт нь өмнөх үеийнхээ сэтгэгчдийг бодвол , номлогч маягаар бус шинжлэх ухааны нээлтээ бусдад дамжуулахыг гол болгож байсан бөгөөд жинхэнэ эрдэмтэн хүн шиг бичдэг байсан байна. Декарт хоногийн 12 цагийг орон дотроо бясалгалж өнгөрүүлдэг байсан бөгөөд маш их ажилсаг хүн байсан үдээс хойш эхэлсэн ажилаа шөнө дунд хүртэл сууж хийж дуусагдаг байсан нь түүнийг маш ажилсаг байсан гэдэгийн баталж байна. Түүний хэлсэн үг болох Хорвоод дэг журам тогтоох гэхийнхээ оронд хүслээ өөрчил гэж хэлсэн үг нь маш сайхан үг юм эндээс хархад хүн өөрийгөө эхлээд мэддэг байж дараа нь бусдыг өөрчлөх арга ухаанд суралцах нь одоо бидний нийгэмд тулгамдаад байгаа асуудал юм боловуу.

Comments

Popular posts from this blog

Рене Декарт